Ургам сургууль lms.urgamschool.mn хаяг бүхий цахим тестийн санг ашиглаж эхэллээ.

Ургам сургууль сургалтын үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлын хүрээнд lms.urgamschool.mn хаяг бүхий цахим сургалтын удирдлагын систем (Learning Management System)-ийг ашиглаж эхэллээ.

Тус системийн нэгэн чухал хэсэг болох цахим тестийн сан нь сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, шуурхай, үр дүнтэй зохион байгуулах боломжийг бүрдүүлж байна. Багш нар өөрсдийн хичээлийн онцлогт тохирсон асуулт, бодлого, сорилуудыг нэг дор төвлөрүүлэн байршуулж, сурагчид хүссэн цагтаа цахимаар ажиллах боломжтой болсон юм.

Мөн багш нар сурагчдын гүйцэтгэлийг бодит цаг хугацаанд хянах, дүн шинжилгээ хийх, сургалтын агуулгаа сайжруулахад шаардлагатай мэдээллийг авах боломжтой юм.

Ургам сургууль цаашид энэхүү системийг тасралтгүй хөгжүүлж, цахим хичээл, даалгавар, шалгалт, суралцах нэмэлт нөөцүүдийг үе шаттайгаар өргөжүүлэн ашиглах төлөвлөгөөтэй байна. Орчин үеийн технологид суурилсан сургалтын орчин бүрдүүлэх нь сурагч бүрийн амжилтын үндэс байх болно.

Цахим тестийн сан нь зөвхөн үнэлгээ авах хэрэгсэл төдийгүй сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, мэдлэгээ бататгах, шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Сурагчид тестээ өгсний дараа зөв хариу, тайлбар, нэмэлт мэдээллийг харах боломжтой бөгөөд ингэснээр алдаанаасаа суралцах нөхцөл бүрдэж байна.

← Шинэ мэдээ