Ургам сургууль — Шинжлэх ухаанаар ирээдүйгээ бүтээгчид.
Хими · Биологи · Математик · Англи хэл
Ургам сургууль — хими, биологи, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн, лабораторид суурилсан хувийн ерөнхий боловсролын сургууль. 2026 оны элсэлт нээлттэй.
Бидний тухай
Олон улсын хөтөлбөрөөр гүнзгийрүүлэн заадаг, туршлагатай хамт олонтой шинжлэх ухааны ахлах сургууль.
Гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй хичээлүүд
- Хими — Химийн шинжлэх ухааны мэдлэгийг зөвхөн цээжлэх биш, харин онолыг бодит туршилт, технологийн хэрэглээтэй холбож ойлговол бодлого бүрийн цаана байгаа асуудлыг шийдвэрлэх, тайлбарлах чадвартай болдог.
- Биологи — Биологийн үндсэн ойлголтуудыг эзэмшихдээ хэдэн мянган жил судлагдаж буй таамаглал, ажиглалт, туршилт, судалгаанд тулгуурласан амьд организмын тухай мэдлэгийг шат дараатай, цэгцтэй зөв сурах ёстой.
- Математик — Математикийн томьёо, тэгшитгэлийг яагаад ашиглах хэрэгтэй вэ, эдгээр нь хэрхэн гарч ирсэн бэ гэдгийг ойлгож чадвал математикийн онолын үндэс, бодолтын аргачлалаар логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлж ча…
- Англи хэл — Сурагч дүрмийн мэдлэгийг хэлний үндсэн 4 чадвартай жигд хослуулан хөгжүүлбэл, ялангуяа уншиж ойлгох чадвараа системтэйгээр ахиулж чадвал цаашид гадаад хэлийг бие даан суралцах чадвартай болдог.
Элсэлтийн талаар түгээмэл асуулт
- Элсэлт хэрхэн явагддаг вэ?
- Хими, математик хичээлүүдээр түвшин тогтоох шалгалт өгнө. Ажлын өдрүүдэд 15 цагт шалгалт өгөх боломжтой. Нэг ангид 20 сурагч элсүүлнэ.
- Сургуулийн төлбөр хэд вэ?
- 2026–2027 оны хичээлийн жилд нэг жилийн төлбөр 6,750,000₮. Төлбөрийг хуваан төлөх боломжтой. Төлбөрт ном-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, нэмэлт давтлага, сургалт багтана.
- Элсэгчдэд зориулсан уулзалт хэзээ болдог вэ?
- Даваа-Баасан гарагт өдөр бүр 15 цагаас элсэгчдэд зориулсан бүртгэл, уулзалт явагдаж байна. 2026 оны 9-р сараас элсэх 9, 10-р ангийн сурагчид давтлаганд хамрагдаж байна.
- Сургуулийн онцлог юу вэ?
- Хими, биологи, биохимийн хичээлийг олон улсын хөтөлбөрийн дагуу англи хэл дээрх сурах бичгээс гүнзгийрүүлэн заадаг. Математик, англи хэлний хичээлүүд гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр орно.
- Багшлах баг ямар бүрэлдэхүүнтэй вэ?
- Олон улсын хөтөлбөрийг 11-16 жил зааж хэрэгжүүлсэн туршлагатай хими, биологийн багш нартай. Мөн монгол хэл-бичиг, математикийн багш нар дээр онцгой анхаарсан туршлагатай хамт олон.
- Англи хэлний хөтөлбөр ямар вэ?
- Ярианы хичээлийг америк багш заана. IELTS-н оноотой монгол багш хичээл орно. Сурагчийн англи хэлний чадвар эрс сайжирч, IELTS-ийн 6.0-с дээш оноотой төгсдөг.
- Сургуулийн түүхэн замнал ямар вэ?
- 2015 онд хими, биологи, англи хэлний чиглэлээр сургалтын төв байгуулж, 2015-2025 он хүртэл тасралтгүй ажилласан. Олон сурагчийг нэр хүндтэй их, дээд сургуульд өндөр оноотой элсүүлж байсан. Энэ жилээс лицей ахлах сургууль болж өргөжиж байна.
Холбоо барих
- office@urgamschool.mn
- +976 9090 2031
- +976 9090 2032
- Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33